Friday, January 11, 2008

АН мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэв

АН 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах үүднээс нээлттэй хэлэлцүүлгийг 2007 оны 9-р сарын 25-наас 12-р сарыг дуустал Монгол улсын хэмжээнд орон даяар зохион явууллаа.Хэлэлцүүлэгт МУ-ын нийт 611000 өрхийн 432915 өрх буюу 74.1% нь хамрагдаж, биечлэн 855130 хүн оролцож, дундажаар насанд хүрсэн нийт хүн амын 67.8%-ийн төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн байна.Аймгуудын дунджаас үзвэл орон нутаг дахь нийт өрхийн 71.4% нь АН-ын хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн байна.Хэлэлцүүлэгт Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Өвөрхангай,Завхан,Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Баян-Өлгий,Ховд аймгууд илүү хувьтай оролцов.

No comments: